Бурханы шашин

Сансарын хүрд

2012 оны 12-р сарын 30 Нийтэлсэн Myaraigombo

Сансарын хүрд

Орчлонг мангасын аманд хүлсэн нь орчлонд төрөн өөрийн эрхгүй зовж буйг, 5 хувь нь сайн заяа, муу заяа алинд нь ч төрсөн зовлонтойг бэлгэднэ.

 Дэлгэрэнгүй»

Гэлэнмаа Хандмаа гэх мэт үгсийн учир болон ялгаа

2012 оны 08-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Бурханы шашины хийд дацангийн албан тушаал, боловсролын эрдмийн зэрэг, лам хүний сахил санваартай холбоотой олон үгнүүд бидний ярианд орж ирж байдаг бөгөөд хүмүүс ч мөн мэдэхгүйн улмаас хэллэгэндээ буруу үгсийг ашигладаг. Тэдгээрээс зонхилон алдаа гаргадаг үгсийн заримыг бичиж тайлбарлахыг хичээлээ.

Хүрээ хийд, дацан дахь хурал номын лам нарын ажил, албан тушаалтай холбоотой нийтлэг үгс нь:

Хамба-Хийдийн тэргүүн. Хийд дэх эд зүйл, лам нарын сургалт, лүн ван жинан тавих үйлүүдийг удирдан хариуцагч ба

 Дэлгэрэнгүй»

Баярын өдөр

2012 оны 06-р сарын 04 Нийтэлсэн Myaraigombo

Баярын өдөр

Бидэнд энгийн өдрүүдтэй адилгүй төрсөн өдөр, наадам, шинэ жил гэх мэт баярт өдрүүд тохиодог билээ.  Үүнтэй адил Бурханы шашинтан хүмүүст ч Бурхан багшийн мэндэлсэн өдөр, богд Зонховагын таалал барьсан өдөр, Далай багшийн мэндэлсэн өдрүүд, Майдар эргэх, Цам харайх гээд баярт өдрүүд хааяа хааяа тохиодог. Эдгээр өдрүүдийг их дүйчэн өдөр гэж нэрлэдэг. Дүйчэн өдрүүдэд хийсэн буян энгийн бус хэдэн мянга, саяар хийсэнтэй адил арвин, хүчтэй байдаг учир  нүглийг тэвчин аль чадахаар буяны үйлд

 Дэлгэрэнгүй»

Ширнэн буюу Билгийн чанадад хүрсэн зүрхэн судар

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Myaraigombo

Ширнэн буюу Билгийн чанадад хүрсэн зүрхэн судар

Бурхан багш хурц ухаант шавь нартаа “Би үгүй”-н талаар буюу хоосон чанарын тухай айлдсан 12 боть Бум нэртэй судар байдаг. Тэрхүү судрын эмхэтгэл хураангуй нь Нити нэртэй 2 боть судар юм. Түүний хураангуй нь Жадамба хэмээх судар юм. Түүний хураангуй нь энэхүү Ширнэн нэрт судар юм.

Хутагт 3 эрдэнэд мөргөе

Ийнхүү намайг сонсох тэр үед, Бурхан багш Хааны харш, Тас цогцолсон ууланд гэлэнгийн их хувраг болон бодь сэтгэлт их хуврагуудтай хамт оршин байв. Тэр үед бурхан багш

 Дэлгэрэнгүй»

Лүйжин

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Myaraigombo
Лүйжин хэмээх ном нь дийлэнхи хүний нүдэнд үл үзэгдэж үл мэдрэгдэх, тэгсэн мөртлөө бидэнтэй хамт орших зовлонт амьтадыг өрөвдөж энэрсэн нинжин сэтгэлийн үүднээс тэдгээрийг хонх, дамар, ганлингын дуугаар дуудан авчирч өөрсдийн рашаан болгон хувиргасан бие цогцосоороо доод амьтадыг хооллож, ундлан Дэлгэрэнгүй»

Тарни , дээдийн номыг унших ёс.

2011 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Тарни , дээдийн номыг унших ёс.

Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна. Буруу уншихын найман гэм нь:

1. Тарнийг хэтэрхий хурдан унших

 Дэлгэрэнгүй»

Бурханы шашинтан

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Бурханы шашинтанд орохын үүд нь аврал одуулах (итгэл) юм. Чин сэтгэлээсээ гурван эрдэнэд итгэгч бодьгалийг бурханы шашинтан гэнэ. Итгэл гэдэг нь гурван муу заяа болон түүний зовлонгоос айж, түүнээс аврах чадал гурван эрдэнэд байгаа гэдэгт итгэхийг хэлнэ.

Бурхан, ном, хуврага гурав нь:

Нирвааныг хүсэгчдийн аврал юм.  Дэлгэрэнгүй»

Халуун Там

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Тамд халуун 8, хүйтэн 8, ойр орчмын 2 гээд 18 там байна. Халуун найман там нь дээрээс доош дараалан оршино.

1. Дахин эдгэрэгч

2. Хар шугамт

3. Хураан эвдэгч

4. Уйлан дуудагч

5. Их уйлан дуудагч

6. Халуун

7. Маш халуун

8. Аюуш

Халуун тамын бүх орон нь уул, гол мөрөнгүй улайдсан төмөр шиг Дэлгэрэнгүй»

Хүйтэн там

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo
1. Цэврүүт там

2. Цэврүү нь хагарагч

3. Ий тий тий

4. Жихүд

5. Шүдээ зуугч

6. Удвал цэцэг мэт хагарагч

7. Лянхуа цэцэг мэт хагарагч

8. Лянхуа мэт их хагарагч

Эдгээр 8 тамууд дээрээс доош оршино. Хүйтэн тамын орны газар шороо уул мөрөн нь цас мөстэй хонгил хөндий цөөтэй.Маш хүйтэн салхи шуургаар үргэлж шуурсан,хүйтэн салхи нь арьс махыг нэвтлэн ясанд тултал дааруулдаг.Эдгээр 8 там дээрээс доошлох тусам хүйтэн нь 7,7 дахин нэмэгддэг Дэлгэрэнгүй»

Ловон бадамжунай Үзлийн увьдас номноос

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Увьдас ном үл бүтэх 9 шалтгаан

  1. Бясалгал бүтээл замхрах 9 шалтгаан
  2. Бүтээвч үл бүтэх үйлд үр үгүйн 9 шалтгаан
  3. Сахиус хилэгнэн үйлдэх 9 шалтгаан
  4. Хатууг бүтээвч үл бүтэх 9 шалтгаан
  5. Буян барагдах 9 шалтгаан
  6. Шид замхрах 9 шалтгаан
  7. Чадал үл төрөх 9 шалтгаан
  8. Адистэд үгүй болох 9 шалтгаан

  1. Увьдас ном үл сурах 9 шалтгаан
  1. Сүжиг бага
  2. Оюун ухаан муу
  3. Хичээл зүтгэл бага
 Дэлгэрэнгүй»

Дагина

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Дагина буюу санскритаар Дакини нь үгчилбэл огторгуйгаар зорчигч, огторгуйн бүжигчин гэсэн утгатай бөгөөд Буддизмын очир хөлгөний ёсонд иогинийг шид бүтээлийн онгодоор жигүүрлэн, Нууц сургаалийг дамжуулан, мөн оюун билгийн өсөлт дэвшил, сахил тангарагтаа хэр үнэнчийг сорин шалгагч бөгөөд цаг хугацааны чанад дахь Орчлонгийн эхийн догшин дүрийн нэг илрэл билээ.

Дагнисын сорилыг амжилттай давсан тантрын йогич нь Махасиддха буюу их шидтэн болж, гэгээрсэн төрөлхтөнгүүдийн төгс баяслаар цэнгэн баясах Дагинисын орноо орших эрхтэй болдог байна.

Дагинын 16 нас бие төгөлдөр, цэл залуу үлэмж үзэсгэлэнт онгон охины дүр нь йогчийг Дэлгэрэнгүй»

Ойр орчмын там

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Тамын нэг хэсэг болсон, 8 халуун там тус бүрийн 4 зүг бүрт нь ойр орчмын там байрлана.

1. Галт нурман суваг

Маш том амсартай галт нурман суваг байх бөгөөд тамын амьтад тэнд анхнаасаа ч төрдөг. Халуун тамын зарим амьтад нь төөрөн ирдэг байна. Тамын амьтад нь хатуу, хэцүү зовлон тарчилгаанаас болж нэг газартаа тэвчин байх чадваргүй. Зугтахыг хүссэн ч толгой нь эргэн зугтааж чаддаггүй. Тамын аймшигт харуулууд ч тойрон хүрээлж зугтах боломж олгодоггүй. Ийш тийш зугтаан явснаар галт нурман сувагт унадаг. Унахдаа биеийн том жижиг, хүчээс хамааран  Дэлгэрэнгүй»

Бэрд

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Хэрэв бэрдэд төрөл авбал жаргалтай юу гэвэл үгүй. Бэрдэд бөөгнөрөн амьдрагч, таран бутрагч гэж төрөл байна.

-Бөөгнөрөн амьдрагч нь: газар доор 500 багцадын зайнд сэржа гэдэг нэртэй бэрдийн хот байрлана. Төвд нь Дэлгэрэнгүй»

Адгуус

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo
Адгуусанд ерөнхий (усны) болон бутрагч (хуурай газрын) гэж 2 байна. Ерөнхий оршигч нь том далайд байрлана. Авралын орон байхгүй. Давалгаанд туугдан тодорхойгүй тэнэн явдаг. Бие биенээ иднэ. Үргэлж дайснаасаа айн зугтана. Амьдаараа идүүлэх гэх мэт тэвчихийн аргагүй зовлонтой. Бутрагч нь хүн болон тэнгэрийн төрөлд байгаа эдгээр нь юм. Хүний эзэмшилд байдаггүй адгуус нь дайснаас үргэлж зугтан сэрэмжилсээр сэтгэл нь амар тайван байдаггүй. Хүний эзэмшилд байдаг нь үс ноосоо хяргуулах, хамар чихээ цоолуулах, зодуулах, Дэлгэрэнгүй»

Хүн төрөл

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Myaraigombo

Бид хийсэн үйлийн үрийн эрхэнд 6 төрлийн аль нэгэнд төрөл авдаг. . Хүнд төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэж 4 том зовлон байна.

Төрөх зовлон

Хүн төрлийн ихэнх нь хэвлийгээс төрдөг. Эхийн хэвлийд 9 юмуу 10 сар байх хэрэгтэй. Хэвлий дотор боогдохын зовлон, түнэр харанхуйн зовлон, өмхий үнэрийн зовлон байнга байдаг. Эх нь өлсвөл зовиурлаж, цадах үед уулаар дарж буй мэт. Халуун хоол унд идэж уувал халуун усанд чанагдах мэт, хүйтнийг идэж уувал мөсөн хонгилд байгаа мэт зовдог. Хэвлийгээс гаран нярайлах цагт өргөстэй модны завсар хавчих шиг. Бүх үе мөч нь салж хугарч буй мэт өвддөг. Төрсөн даруйд хүрсэн бүх юм нь ширүүн, өргөстэй мэт санагддаг. Зөөлөн даавуугаар Дэлгэрэнгүй»